

Аялалдаа бэлтгэнэ үү
Багаар аялсан ч, ганцаараа аялсан ч Кангнынг хотод айлчлах нь аюулгүй гэдэгт итгэлтэй байж болно. Үндсэн аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэдэж байхад хотоор аялахад саад болох асуудал байхгүй байх ёстой. Кангнынгд аюулгүй, сэтгэлд хоногшсон дурсамжтай аялал хийхэд хэдэн үндсэн арга байдаг.
Эхлээд аюулгүй байдлын үндсэн журмыг мөрдөнө үү. Кангнынгд ихэнх нь ганцаараа аялагч эмэгтэйчүүд хүртэл өдөр шөнөгүй чөлөөтэй явах боломжтой байдаг. Харанхуй нарийн гудамж болон машины зогсоолоос зайлсхийх зэрэг үндсэн аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг мэддэг байхад ойлгомжгүй эсвэл сэжигтэй хүнтэй тулгарах боломж бараг байдаггүй.
Ямар нэгэн үймээний үед цагдаа нартай нүүр тулгарахдаа бүү сандраарай. Ихэнх тохиолдолд тэдгээр ажилтнууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын тулд тэнд байцгаадаг. Үүсэж болох зөрчил мөргөлдөөнөөс зайлсхийнэ үү.
Осол гарсан тохиолдолд ойролцоох цагдаагийн газар очиж уулзах юмуу утсаар ярих(112), өдөр эсвэл шөнө халдлага хүчирхийлэлд өртөх юмуу бусад гэмт хэргийн хохирогч болох тохиолдолд хамгийн ойр байрлах цагдаагийн газар очиж мэдээлнэ үү.
Тоолуур ашиглаж байгаа эсэхийг хянаж, хүмүүсийн тооноос үл хамааран зөвхөн тоолуурын заалтыг харж төлбөрийг (замын төлбөрийг тусад нь төлдөг) төлнө үү. Таксины жолоочоос зорьсон газарт хүрэхэд зарцуулагдах үнийн урьдчилсан тооцоог хүсэж болох юм.
Жолооч таны хаашаа явахыг хүсч байгааг сайтар ойлгосон эсэхийг шалгаж, машинд суухын өмнө зардлыг тохиролцох хэрэгтэй. Сall van нь энгийн таксинаас том хар өнгөтэй байдаг. Тэд тоолуур суулгаагүй байдаг тул суухын өмнө үнийг шалгана уу.
Дэлгүүрт байгаа барааны үнэ тодорхой бичигдсэн дэлгүүрээр үйлчлүүлэх нь зөв юм. Худалдан авсан бараагаа хүргэж өгөхийг хүссэн бол эд зүйлсийн тоо, эд зүйлсийн байдал, хүргэх огноо болон дэлгүүрийн холбоо барих утасны дугаар мэт мэдээллийг авч, заавал худалдаа хийсэн үнийн дүнгийн тасалбарыг өгөхийг хүсэх хэрэгтэй.
Ресторанд захиалга хийхээсээ өмнө цэсийн үнийг шалгах нь зөв. Зарим гудамжны худалдаачид үнийг тэмдэглээгүй байж болно. Захиалга өгөхөөс өмнө үнийн талаар лавлах нь хамгийн сайн арга юм.
Цагдаагийн газар хотын бүх дүүрэгт байрладаг. Ихэнх цагдаагийн газар англиар сайн ярьдаг ажилтан байхгүй боловч онцгой байдлын үед үнэгүй орчуулгын үйлчилгээ үзүүлдэг. Хэрэв та хүчирхийлэлд өртөх эсвэл гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд утсаар мэдээлэх юмуу хамгийн ойрын цагдаагийн газарт очих хэрэгтэй. (112)
Хэрэв та багаар эсвэл хувиараа аялж байгаа бол Кангнынг нь аюулгүй газар гэдэгт итгэлтэй байж болно. Бүх гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангахын тулд гол аялал жуулчлалын газруудад эргүүл хийгддэг. Хамгийн ойр байгаа аялал жуулчлалын цагдаагийн ажилтнуудыг олохын тулд 1330 дугаарлуу залгах хэрэгтэй.
Хэрэв онцгой байдал үүсвэл доорх холбогдох хэлтэстэй холбоо барина уу.