

Аялалдаа бэлтгэнэ үү
Хааны чонпэ болон күолпэг байрлуулан ёслол үйлддэг байсан ба Чондэчонг болон Кангнынгд айлчлан ирсэн зочдыг хүлээн авдаг байсан баруун зүүн талын барилгаас бүрдэх имёнггуан нь Курё Тэжу хаанчлалынхаа 19 дэхь жилд үүсгэн байгуулсан ба хэд хэдэн удаа засварласан бөгөөд 1908 онд японы энгийн ахлах сургуулиар ашиглаж байгаад буулгасан байна.
1963 онд эрдэнэсийн сан 165 дугаараар тогтоогдсон У Жүг Хон нь манай улсыг төлөөлөх эхчүүдийн нэг Шинсаимданг(1504-1551), түүний хүү Юлгүг Ийгийн(1536-1584) төрсөн түүхэн газар юм. Гэрийн эргэн тойронд хэрээ мэт хар олон тооны хулс мод байснаас Юлгүг Ийгийн хоёр дахь үеэл болох Квон Чо Кюн өөрийн нэрийг У Жүг Хон гэж нэрлэдэг байсантай холбоотой У Жүг Хон гэх болжээ.
Энэ бол Жусон улсын хожуу үед язгууртны оршин суудаг байсан газар бөгөөд дунгбёлданг, ёлхуаданг, хуаллэжонг, садан зэрэг хэд хэдэн барилгаас бүрдэх ба тэр үед хэрэглэж байсан ахуйн багаж хэрэгсэл, урлагийн бүтээл, хувцас зэрэг 8000 гаруй эд зүйлс хадгалагдаж байдаг.
Кёнгпу далайн хөвөөн павильон нь Kуандунгийн 8-н үзэсгэлэнт газраас хамгийн алдартай газар нь бөгөөд тэнгэр, нуур, далай, хундага, хайртай хүнийхээ нүдний хүүхэн хараанаас таван сарыг харж болох романтик газар юм. Кёнгпу нуурын тойрог нь 4.3 км бөгөөд шинэ хад болон хайрын домогт хад хунгжанг-ам байдаг.