본문 바로가기 대메뉴 바로가기
팝업존 열기 팝업존 닫기

Tourism Gangneung MN - 솔향강릉

Кангнынгийн аялал

Аялалдаа бэлтгэнэ үү

Кангнынгийн аялал 페이지 배경 사진

01 У Жүг Хон/ Хотын музей

1963 онд эрдэнэсийн сан 165 дугаараар тогтоогдсон У Жүг Хон нь манай улсыг төлөөлөх эхчүүдийн нэг Шинсаимданг(1504-1551), түүний хүү Юлгүг Ийгийн(1536-1584) төрсөн түүхэн газар юм. Гэрийн эргэн тойронд хэрээ мэт хар олон тооны хулс мод байснаас Юлгүг Ийгийн хоёр дахь үеэл болох Квон Чо Кюн өөрийн нэрийг У Жүг Хон гэж нэрлэдэг байсантай холбоотой У Жүг Хон гэх болжээ.

#Шинсаимданг #Юлгуг Ий #хар хулс #хэрээ
오죽헌/시립박물관 사진1
  • 오죽헌/시립박물관 사진2
  • 오죽헌/시립박물관 사진3

02 Сон Кю Жанг

Энэ бол Жусон улсын хожуу үед язгууртны оршин суудаг байсан газар бөгөөд дунгбёлданг, ёлхуаданг, хуаллэжонг, садан зэрэг хэд хэдэн барилгаас бүрдэх ба тэр үед хэрэглэж байсан ахуйн багаж хэрэгсэл, урлагийн бүтээл, хувцас зэрэг 8000 гаруй эд зүйлс хадгалагдаж байдаг.

#Садэбү харш #угсаатны зүйн чухал материал 5 дугаар #уламжлалт эд зүйлс #уламжлалт тавилга
  • Address 63, Unjeong-gil, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-648-5303(Сон Кю Жанг), 033-640-5580(Соёл, урлагийн газар)
  • Цахим хуудасруу http://www.knsgj.net
선교장 사진1

03 Кёнгпу экологийн цэцэрлэг

Кёнгпу орчмын нуурын экологи системийг сэргээн, хадгалж, төрөл бүрийн усны амьтны үржиж өсөх орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд байгуулсан болно. Кёнгпу нуурын давсжилтыг бууруулж, усны чанарыг зогсонги байдалд оруулахгүй байхаар хийгдсэн ба иргэдэд зориулсан нээлттэй талбай, намгархаг газрын экологийг ажиглах боломжтой тоног төхөөрөмж байгууламжуудтай болно .

#Ажиглалт хийх намгархаг газар #намгархаг газрын экосистем
  • Address 670, Unjeong-dong, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-660-2668
경포생태습지원 사진1
  • 경포생태습지원 사진2
  • 경포생태습지원 사진3

04 Кёнгпу далайн хөвөөн павильон · Кёнгпу нуур

Кёнгпу далайн хөвөөн павильон нь Kуандунгийн 8-н үзэсгэлэнт газраас хамгийн алдартай газар нь бөгөөд тэнгэр, нуур, далай, хундага, хайртай хүнийхээ нүдний хүүхэн хараанаас таван сарыг харж болох романтик газар юм. Кёнгпу нуурын тойрог нь 4.3 км бөгөөд шинэ хад болон хайрын домогт хад хунгжанг-ам байдаг.

#Kуандунгийн 8-н үзэсгэлэнт газар #романтик #таван сарны үзэсгэлэнт газар
  • Address 365, Gyeongpo-ro, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-640-5119
경포대 · 경포호 사진1
  • 경포대 · 경포호 사진2
  • 경포대 · 경포호 사진3

05 Эгшигт хайрцаг · Эдисоны киноны музей

Дэлхийн хамгийн том эгшигт хайрцагны музей бөгөөд Эдисоны анхны эгшигт хайрцгийг оролцуулаад 4500 гаруй ширхэг цуглуулга, үзмэртэй ба эгшигт хайрцагны үйлдвэрлэлийн хөгжлийн түүхийг судлах сургалтын үнэ цэнэтэй газар юм.

#Томас Эдисон #эгшигт хайрцаг
  • Address 393, Gyeongpo-ro, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-655-1130~2
  • Цахим хуудасруу http://www.edisonmuseum.kr/
참소리축음기 · 에디슨영화박물관 사진1

06 Хо Кюн · Хо Нан Сол Хоны дурсгалын цэцэрлэг

Энэ бол Жусон улсын яруу найрагч Хо Нан Сол Хон(1563 ~ 1589), Хонг Гил Дунг зохиолын зохиолч Хо Кюны амьдарч байсан төрсөн нутаг, дурсгалт газар бүхий дурсгалын цогцолбор цэцэрлэг юм. Төрсөн газар нь Соёлын үнэт зүйлсийн дугаар 59-өөр тодорхойлогдсон. Дурсгалын танхим нь Хо Кюн болон Хо Нан Сол Хоны утга зохиолын амжилтыг үнэлэн дурсах соёлын дурсгалт газар юм.

#Хо Нан Сол Хон #Хо Кюн #Хунг Гил Дун #уран зохиол
  • Address 1-29, Nanselheon-ro 193beon-gil, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-640-4798
허균 · 허난설헌 기념공원 사진1
  • 허균 · 허난설헌 기념공원 사진2
  • 허균 · 허난설헌 기념공원 사진3

07 Кёнгпу далайн хөвөөн наран шарлагын газар

Цагаан давалгаа бүхий өргөн элсэрхэг далайн хөвөө. Kуандунгийн 8-н үзэсгэлэнт газрын төлөөлөгч дурсгалт газар болох Кёнгпудэ байрлах ба далайн эргээр нарс модон ой эвхдэг салхины хаалт мэт тойрон хүрээлж дулаахан мэдрэмж төрүүлэх бөгөөд усны гүн, цагаан элсэн эрэг, усны температур зэрэг нь хамгийн тохиромжтой зүүн далайд орших хамгийн сайхан далайн хөвөөн наран шарлагын газар болно.

#Далай #Kуандунгийн 8-н үзэсгэлэнт газар #нарс
  • Address San 1-9, Anhyeon-dong, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-640-4531
경포해변 사진1
  • 경포해변 사진2
  • 경포해변 사진3