

Аялалдаа бэлтгэнэ үү
Күнзийн сурталт сургууль нь Жусон гүрний хөдөөгийн боловсролын байгууллага бөгөөд Күнзийн сургаалыг судлагч эрдэмтэдийг бэлтгэдэг газар юм. Нажү Күнзийн сурталт сургууль болон Жангсү Күнзийн сурталт сургуультай хамт манай улсын гурван том Күнзийн сурталт сургуульд хамрагдах ба Кангвондугийн биет соёлын дурсгалт зүйлийн 99-өөр тогтоогдсон Кангнынг Күнзийн сурталт сургууль нь төгс хэмжээ, үйл ажиллагаатай Күнзийн барилгын хэв маяг бүхий барилгын бүтээл болно.
2006 оны 9 сард Кангнынг хотын урлагийн музейгаар үйл ажиллагаагаа эхлэн 2013 оны 4 сард Кангвондугийн хувьд цорын ганц хотын урлагийн музейгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсон урлагийн музей юм. 2 давхар барилгатай 530м² орчим талбай бүхий үзэсгэлэнгийн танхимтай, Солонгосын урлагийн бүтээлүүд үзмэрийн гол хувийг бүрдүүлдэг. Түүнчлэн музей нь төрөл бүрийн насны хүмүүст сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Хааны чонпэ болон күолпэг байрлуулан ёслол үйлддэг байсан ба Чондэчонг болон Кангнынгд айлчлан ирсэн зочдыг хүлээн авдаг байсан баруун зүүн талын барилгаас бүрдэх имёнггуан нь Курё Тэжу хаанчлалынхаа 19 дэхь жилд үүсгэн байгуулсан ба хэд хэдэн удаа засварласан бөгөөд 1908 онд японы энгийн ахлах сургуулиар ашиглаж байгаад буулгасан байна.
Шиллагийн Мүн Сонг хаан хаанчлалынхаа 12 дахь жилд (850он) анх Бомилгүгсаг барисан гэх ба хийд үгүй болж, хуучин туурин дээр нь гурван давхар чулуун суврага(87 тоот эрдэнэс) болон буддагийн чулуун хөшөө (84 тоот эрдэнэс) үлдсэн байна.
Улсдаа хамгийн том хэмжээний 86 тоот эрдэнэс бол Гүлсансажитангганжижү хос чулуун багана болно. Буддын сүм хийдэд ёслол болох үед сүмийн орох хаалганы урд данг гэгдэх далбааг уядаг байсан шонг дангган гэдэг байсан ба түүний хоёр талаас тулж өгөх чулуун баганыг дангганжижү гэдэг байжээ.
Нарсны үнэрт модот цэцэрлэг нь Кангнынг хотын Күжонгмён Күжонни 135-д 2013 оны 10-р сарын 30-нд нээгдсэн. Манай бүс нутгийн төлөөлөл нарс модны нэгэн төрөл болох Көмганг нарсыг тарьж ургуулан арчилж ирсэн газар бөгөөд байгалийн ойг тэр чигээр нь харж болох бахархамаар цэцэрлэг болно. Нарсны үнэрт модот цэцэрлэг нь 78.5 га газарт 23 төрлийн 1330 зүйлийн 240,000 ургамалтай болно.