

Аялалдаа бэлтгэнэ үү
Бухёнса буддын сүм нь Жиндог хатан хаан хаанчлалынхаа 4 дэх жилд (650он) байгуулсан анхны сүм байсан бөгөөд сүүлд нь Нангвон ламтан дахин барьж Жижангсонвон хэмээн нэрийг нь өөрчилсөн байна. Нангвон ламтны чандарт суврага болох ужин чулуун суврага (191тоот эрдэнэс) болон Нангвон ламтны суврага хөшөө(192тоот эрдэнэс) байдаг.
Солонгосын хойгийн сээр нуруу болох Бегдүдеган нурууны төвд байрлах Декуаллёнг нь эртнээс эхлээд Кангнынг бүс нутгийн Пёнгчанг, Вонжү, Сөүл хүртэл үргэлжилсэн чухал ач холбогдол бүхий замын босго нь байсан юм. Юлгүг Ийгээс эхлээд дээр үеийн эрдэмтэд баадантай ачаагаа үүрээд даваж явсан, худалдаачид баадангаа бариад ирж очиж явсан Декуаллёнг хуучны замын байгалийн үзэмж нь цаг хугацаа өнгөрсөн ч цэвэр сайхнаараа анхны тэр л хэвээрээ үлдэж ууланд аялагчдийг өөрийн эрхгүй татсаар байна.
Декуаллёнг музейд Кангнынг хотод хандив өргөсөн Хунг Күи Сүг багшийн насан туршдаа цуглуулсан балар эртний үеэс өнөө үеийг хүртлэх түүхийн дурсгалт 2000 гаруй үндэсний эд зүйлсийг үзэсгэлэн болгон ангилан тависан байдаг.
Өтгөн шигүү нарсан ой ба уулын горхи, хадтай хослон Декуаллёнг уулын бэлд 1988 онд улсын хэмжээнд хамгийн анх байгуулагдсан байгаль ойн дундах амралтын газар юм. Амралт зугаалгын ойд 50 - 200 жилийн настай тэвэрт багтамгүй бүдүүн нарс бүхий нарсан ойн дотор ихэнх нарс нь 1922-1926 онуудад нарсны үрээр хиймлээр ургуулсан тул эрдэм шинжилгээний ач холбогдол өндөртэй байдаг. Түүнчлэн ой судлаж ажиглах, зэрлэг цэцэгсийн цэцэрлэг зэрэг үзмэр, ойг биеээрээ үзэж судлах дадлагын газар зэрэг янз бүрийн сонирхол татахуйц газруудтай болно.
Кофег хуурах ба нунтаглах, эспрессо машин зэрэг дэлхийн хэмжээнд ховор олон төрлийн кофены холбогдолтой эд зүйлс тавигдсан байдаг. Түүнчлэн улсдаа хамгийн анх худалдааны зориулалттай кофег гарган авч буй ‘Coffee Cupper Coffee Farm' кофены аж ахуйг тойрон үзэж кофены түүхийг бодитоор харж сонирхох боломжтой юм. Музей нь кофены төрөл бүрийн дадлагыг биеэр хийж үзэх боломжоор хангаж байна.
Далайн түвшнээс дээш 1100 метрийн өндөр ууланд тариан талбайг бий болгон амьдардаг тариачид ирж уур амьсгал голдоггүй хүнсний ногоо үр тариаг суулган амьдарч тосгон байгуулсанаар энэхүү тосгоны суурь тавигдсан бөгөөд 1995 оноос эхлэн улсын хэмжээнд хамгийн өндөрлөг газрын хүнсний ногооны үйлдвэрлэл бий болжээ. Ногоон тал болон уулын оройдох цахилгааны үүсгүүр салхин сэнснүүдийн хослол нь орчныг илүү үзэсгэлэнтэй харагдахаар болгосон байна.
Сөүлөөс Кангнынгд гэр бүл болон ирж дөрвөн хүүхдийн эх болсон Ча Уг Сүн эмээ нь золгүй ослын улмаас 2 хүүхдээ алджээ. Цөхрөлд автан суутал нэгэн өдөр зүүдэнд нь уулын эзэн савдаг ирж уулын горхинд 3000 чулуун суврага босговол танай гэр бүлд амар амгалан ирнэ гэж хэлжээ. 2011 онд Ча Уг Сүн эмээ 3000 чулуун суврага босгосон байна. Тэр цагаас хойш энэ газарт чин сэтгэлээсээ хүслээ айлтгавал хүсэл нь биелдэг гэх болсон байна.