본문 바로가기 대메뉴 바로가기
팝업존 열기 팝업존 닫기

Tourism Gangneung MN - 솔향강릉

Аялал жуулчлалын мэдээлэл

Аялалдаа бэлтгэнэ үү

Аялал жуулчлалын мэдээлэл 페이지 배경 사진

Солонгосын этикетын(ёс зүй) үндэс

Соёл

Солонгосчууд нь дэвшилтэт боловч, ихэнх хүмүүс урьдын адил уламжлал болон Күнзийн сургаалийг үнэ цэнэтэйд тооцсон хэвээрээ байдаг. БНСУ-ын соёл, ёс заншил нь гэр бүлийн үнэ цэнэ болон эцэг эх, багш, ах, эгч, ахмад настнуудыг хамруулаад албан тушаал, эрэмбэ зэрэг болон насаар илүү өндөр хүмүүсийг хүндэтгэх болон дуулгавартай хандах үзэл нэвт шингэсэн байдаг. "ЁнГун СоЁл” “Удаан ажилсан туршлагатай юмуу ахмад хүн өндөр тушаалд суух" гэсэн туршлагатай ахмад гэж нэрлэгддэг хүмүүс нь дараагийн үеийнхнээсээ илүү хариуцлагатай, үүрэг нөлөөтэй байдаг. Юунаас ч илүү гэр бүлийнхнээ чухалчлан үздэг бөгөөд түүнээс гадна албан тушаал болон нэр хүндээ чухалд үзэж, хувь хүний бүх үйлдэл нь гэр бүл, компани болон улс оронд нөлөөтэй гэж үздэг.

Солонгосын энгийн этикет(ёс зүй)

Ихэнх солонгосчууд нийгмийн аар саархан алдаа гаргадаг гадаадынхний үйлдлийг соёлыг хүндэтгэхгүй байна гэж боддоггүй боловч, Солонгосын ерөнхий ёс зүйн зарчмыг дагавал илүү аятайхан сэтгэгдэл төрүүлж, орон нутгийн хүмүүстэй илүү эерэг харилцааг бий болгож болох юм.

  • Дотуур байр, ариун сүм эсвэл зочны өрөөнд орохдоо гутлаа тайлна уу.
  • Энгийн толгой бөхийлгөх болон толгой дохих нь хамгийн эелдэг мэндчилгээ юм.
  • Хоёр гараараа юм өгч авдаг.
  • Тип буюу шан хөлс нь Солонгосын ёс заншил биш боловч, зочид буудал, такси болон бусад газруудад байдаг. Тип авахаас татгалзах нь бүдүүлэг үйлдэл биш юм.

Хоолны этикет(ёс зүй)

  • Хоолны ширээн дээр хамгийн ахмад хүн идэж эхэлтэл хоол идэж болохгүй.
  • Боож иддэг навчнаас бусад хоолонд хуруугаараа хүрч болохгүй.
  • Будааны аяган дээрээ савх юмуу халбагаа тавьж болохгүй.
  • Халбагаараа будаагаа идээрэй.
  • Хоолны төгсгөлд савх болон халбагаа анхны байранд нь буцааж тавьдаг.

Үндсэн Солонгос үгс

  • Hello. Сайн байна уу. ан • нён • ха • се • ю
  • Thank you. Баярлалаа. кам • са • хам • ни • да
  • I'm Sorry. Уучлаарай. че • сун • хам • ни • да
  • Excuse me. Уучлаарай(юм асуухдаа) шил • ле • хам • ни • да
  • Yes./No. Тийм / үгүй. не / а • ни • ю
  • How much is it? Үнэ нь хэд вэ? ол • ма • еэ • ю
  • I'ts okay. Зүгээрээ. куен • чан • а • ю
  • I don't know. Мэдэхгүй байна. мул • ла • ю
  • I'm lost. Төөрчихлөө. кил • ирос • o • ю
  • My name is _____. Миний нэр _____. че и • рөм • өн _____ им • ни • да