본문 바로가기 대메뉴 바로가기
팝업존 열기 팝업존 닫기

Tourism Gangneung MN - 솔향강릉

Аялал жуулчлалын мэдээлэл

Аялалдаа бэлтгэнэ үү

Аялал жуулчлалын мэдээлэл 페이지 배경 사진

Мэдэх шаардлагатай бүх зүйл

Архи

Солонгост хууль ёсоор архи амсаж болох нас бол 19 болно. Архи уух нь хууль ёсны үйлдэл боловч хэрвээ та архины нөлөөгөөр эмх журамгүй үйлдэл гаргавал асар өндөр хэмжээний торгууль төлөх бөгөөд цагдаагийн газарт ч очиж болно.

Ажлын цаг

  • Банк олон нийтийн байгууллагууд: 9: 00 - 16: 00
  • Аялал жуулчлалын мэдээллийн төв: 9:30 - 10.00 (байршлаас хамааран өөр байна)
  • Ресторан / кафе: 10:00 - 00:00

Цахилгаан

БНСУ-ын стандарт цахилгааны хүчдэл нь 220В бөгөөд стандарт гүйдлийн давтамж нь 60 Гц байна. Хэрэглэж буй цахилгааны залгуурын (socket буюу consent) хэлбэр нь хоёр дугуй нүхтэй байх ба Герман, Франц, Австри, Грек, Турк, Испани, Пакистан болон бусад олон оронд хэрэглэдэгтэй адил хэлбэр болох C болон F төрөл юм.

Шуудан

Өнөөдөр шуудангийн хайрцаг хайх нь дээхэн үеэс арай хэцүү боловч зочид буудлын үүдний фронт деск таны захидлыг илгээх юмуу ойрын шуудан руу илгээж болно. Ил захидлыг хамруулаад дотоодын болон олон улсын шуудангийн үнэ нь жингээс хамаардаг. Шуудангийн салбар нь даваа гаригаас баасан гариг хүртэл 09: 00-18: 00 цагийн хооронд нээлттэй байна.

Шашин шүтлэг

Солонгосын гол шашин бол уламжлалт Буддын шашин юм. 2010 оны судалгаагаар Христэд итгэгчид (24% Христийн шашин, 7.6% Ромын Католик), Буддын шашин 24.2%, бусад шашин 0.9%, бүртгэл 43.3% ба31.6%

Тамхи татах

Автобусны буудал, хотын талбай болон ихэнх олон нийтийн газруудад тамхи татахыг зөвшөөрдөггүй. Энэ бүс нутагт тамхи татаж байгаад баригдсан бол 100,000 вон хүртэл торгууль ногдуулж болно. Тамхи татах бүсд тодорхой тэмдэг байдаг. Мөн түүнчлэн 150 м²-аас дээш талбай бүхий зоогийн газар, баар болон кафед тамхи татахыг зөвшөөрдөггүй. Тамхи татах бүсийг хот болон томоохон тээврийн үйлчилгээний төвөөс олж болно. Тамхийг бараг бүх 24 цагийн дэлгүүрээс худалдаж авч болно. БНСУ-ын хууль ёсоор тамхи татаж болох нас нь 19 болно.

Цаг хугацаа

БНСУ нь Солонгос улсын цагийн бүсэд (UTC + 9: 00) байрладаг бөгөөд зуны цагийн тоололд шилжүүлэх(нарны гэрлийг ашиглах) хуваарийг мөрддөггүй.

Ус

БНСУ-ын цоргоны ус нь шүдээ угаах, нүүрээ угаах зэрэг ариун цэврийн зорилгоор ашиглахад аюулгүй бөгөөд уухад ч аюулгүй болно. Ус цэвэршүүлэгчийг бараг бүх байр орон сууц, оффис, зочид буудал, эмнэлэг болон ресторанд суурилуулсан байх тул аюулгүй цэвэр усыг олоход хялбар байдаг. Савласан цэвэр усыг хялбар харж болох бөгөөд бүх дэлгүүр юмуу зах дээр харж болно. Солонгост төрөл бүрийн эрдэсжүүлсэн усны бренд байдаг бөгөөд эдгээр нь бүгд хэрэглэхэд аюулгүй болно. 500 мл-ийн савтай усны үнэ 500-1,500 вон орчим байна.

Жин болон хэмжилт

Солонгос нь метрийн системийг ашигладаг. Температурыг цельсийн хэмээр хэмжиж, хүндийг грамм нэгжээр хэмждэг бөгөөд уртыг метр нэгжээр хэмждэг.